Сайн байцгаана уу? 10-ын Б ангийнхан минь
Бид нэг ангидаа багталцахгүй олууллаа бужигналдаад, сэтгэл зүрхээ хүүхдэд зориулсан, эрдэмтэй мэргэн багш нараар хичээл заалгаж 10Б ангийг төгссөн нь саяхан юм шиг боловч хэдийнээ 14 жил өнгөрчээ.
Эдүүгээ ангийнхан маань айл гэрийн тулгуур, халамжит хань, үр хүүхдүүддээ ээж аав нь, улс эх орон, аймаг сумынхаа хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож яваа гэдэгт итгэж байна.
10Б анги хичээл сурлага, урлаг спорт, амжилт бүтээлээрээ тухайн үеийнхээ хүүхдүүд дундаа гайхуулдаг байсан нь одоо бидний аз жаргалтай амжилттай яваагийн маань тулгуур байсан гэж би ойлгодог.
Бидний нас гуч гарчээ. Багшийн минь нас сүүдэр хэд хүрсэн бол? Багш нар минь ямархуу байгаа бол? Чангаа багш маань нас сүүдэр нилээн өндөр болсон. Аймгийн төвийн урд хөдөө байдаг гэсэн.
Би энэ захиаг ангийнхандаа илгээж байгаа гол учир нь бүгдээрээ санаа бодлоо хуваалцаж багш нараа баярлуулж буян хийх хүсэлтэй байна.
Сэтгэл гэгэлзүүлсэн хаврын салхи
Сэрүү татуулан ой ухааныг сэргээсэн
Ийм л гэгэлгэн өдрүүдэд гэнэн бага насаа
Эрхгүй санагалзаж ангиараа нэг уулзацгаая
Алтан номын үсэг заалгаж
Ариун эрдэмд тэмүүлж явсан минь
14 жилийн дараа
Гэрэлт өнөөдөрт биднийг хүргэж байна
Эргээд харахад марташгүй гэгээн өдрүүдээ
Энэ дэлхийн хаанаас ч дурсан суугаа биз ээ
Хайрт сургууль минь бидний гэр
Хайрт багш нар минь бидний ээж аав
Хайрт найз нар минь бидний гэгээн дурсамж
Хайртай бүхэн минь хамтдаа . оны ..нд .. газар.. цуглацгаая.
Monday, April 26, 2010
Subscribe to:
Posts (Atom)