Tuesday, July 27, 2010

Хөтөлбөрт оролцсон нийт ангийнхандаа баярлалаа

"Багшаа баярлуулъя" хөтөлбөрт гар бие, сэтгэл зүрхээ гарган оролцсон нийт ангийн охид, хөвгүүддээ зохион байгуулагчдын зүгээс гүнээ талархаж байна. Анх бид 37 хүн оролцоно гэж тооцож байсан ч 22 хүн оролцлоо. Ингээд энэхүү арга хэмжээнд хандив өргөж оролцсон ангийнхан:
1. Оргилмаа
2. Боргил
3. Нарангарав
4. Сансартуяа
5. Оюун-эрдэнэ.Д
6. Оюун-эрдэнэ.О
7. Рагчаадулам
8. Баттуяа
9. Соронзонболд
10. Мөнхбаяр
11. Оюунбилэг
12. Тунгалаг.Ш
13. Жамсран
14. Мөнгөнзагас
15. Энхтуул.Г
16. Энхтуул.А
17. Гантулга
18. Ууганбаяр
19. Бат-эрдэнэ
20. Эрдэнэбаяр
21. Эрдэнэцэцэг.Г
22. Энхцэцэг

Зохион байгуулах комисс

Аймаг дээрхи аяллын хаалтын үдэш


За ингээд бид аймгийн төв дээр хамтдаа хоололцгоож, Шарга зочид буудалд буудалцгаалаа. Энд аяллын хаалтын үдэш болж аяллын туршид болсон хөгжилтэй явдлууд эргэн дурсаж хөгжилдөв. Мөн хамтдаа гар нийлэн цаашид юу хийх, яаж байнга холбоотой байх, бие биеэсээ хэрхэн дэмжиж явах зэрэг элдвийг ярилцав. За тэгээд сүүлийн аяллын өдөр, бараг унталгүй өглөө болгож, тэр дундаа буудлын өрөөнд бүгд усаар байлдаж тоглоцгоов. Тэр буудлыг усан далай болгох шиг болсон. Анги хамт олныхоо талаар бүгд л дэлгэрэнгүй ярилцгаалаа. Бүгдийнх хувцас тэр чигээрээ нойтон байгаа нь энэ. ... Салахад дэндүү хайран мөчүүд...

12-Р ХЭСЭГ: Багшийн нүдэнд нулимс цийлэгнэсэн Баяртай гэх мөч..



За ингээд "Багшаа баярлуулъя" хөтөлбөрт оролцсон андууд аймгийн төв дээр 13-ний орой ирж, Багштайгаа эргэн уулзахын ерөөл дэвшүүлэн, бүгд багшаараа үнсүүлэн, багштайгаа аяллын хаалтын ажиллагаа хийцгээлээ. Ангийн багш маань биднээс салах тэр мөчид нулимс туслуулсан нь бид бүгдийн сэтгэл ихэд хөдөлцгөөлөө. Өдгөө 14 жилийн дараа ингэж багштайгаа хамт богинохон боловч сэтгэлд дэндүү их зай эзэлсэн хэсэг хугацааг мартахын аргагүйгээр өнгөрүүлсэндээ бид бүгд туйлын баяртай байна. Бүгдээрээ дахин 5 жилийн дараа багштайгаа, анги хамт олонтойгоо уулзан золгохын ерөөл дэвшүүллээ. Элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.

Monday, July 26, 2010

11-Р ХЭСЭГ: Нуурын усанд сэрүүцэв...


Өдөр нуурын усанд орж сэрүүцэв, үдийн хоол, цайгаа нуурын эрэг дээр ууцгаалаа...Хөгжилтэй зургууд бий шүү. /Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/

10-Р ХЭСЭГ: Дарьганга сум, ангийн андындаа


07-р сарын 13-ны өглөө сумын төв рүү орцгоолоо. Ингээд сумын төв дээр сумын уугуул, ангийн охин Эрдэнэцэцэгийн гэрт зочлов.../Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/