Tuesday, July 27, 2010

12-Р ХЭСЭГ: Багшийн нүдэнд нулимс цийлэгнэсэн Баяртай гэх мөч..



За ингээд "Багшаа баярлуулъя" хөтөлбөрт оролцсон андууд аймгийн төв дээр 13-ний орой ирж, Багштайгаа эргэн уулзахын ерөөл дэвшүүлэн, бүгд багшаараа үнсүүлэн, багштайгаа аяллын хаалтын ажиллагаа хийцгээлээ. Ангийн багш маань биднээс салах тэр мөчид нулимс туслуулсан нь бид бүгдийн сэтгэл ихэд хөдөлцгөөлөө. Өдгөө 14 жилийн дараа ингэж багштайгаа хамт богинохон боловч сэтгэлд дэндүү их зай эзэлсэн хэсэг хугацааг мартахын аргагүйгээр өнгөрүүлсэндээ бид бүгд туйлын баяртай байна. Бүгдээрээ дахин 5 жилийн дараа багштайгаа, анги хамт олонтойгоо уулзан золгохын ерөөл дэвшүүллээ. Элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.

No comments:

Post a Comment