Friday, July 23, 2010
9-Р ХЭСЭГ: Алтан овоо, Хүүхдийн зуслан...
Бид дарьганга хүүхдийн зуслан дээр өглөөний 11 цаг орчимд ирэв. Энд бид бүтэн нэг өдрийг хамтдаа өнгөрөөцгөөлөө.../Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/
8-Р ХЭСЭГ: Шилийн богд уулнаа..
Уулсын салхины төгсгөл- Нар тусах эхний оргил- Энергийн төлөвлөрөл болсон Шилийн богд уул. 10Б ангийнхан Шилийн богд уулнаас хамтдаа 07-р сарын 12-ны хамгийн эхний нарны тусгалыг харцгаалаа.../Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/
Хөтөлбөрт хандив өргөсөн андуудын цугларалт
Багшаа баярлуулъя хөтөлбөрт гар бие, сэтгэл зүрхээ гарган оролцсон, хандив өгсөн нийт ангийн андууддаа гүнээ талархал илэрхийлж байна. Өнөөдөр 2010 оны 07-р сарын 23-ны 19:00 цагт Их хаад ресторанд хандив өгсөн андууд бүгд цуглахыг урьж байна. Аяллын талаарх дурсамжуудаа ярилцан, бичлэгээ үзэцгээе.
Зохион байгуулагчид
Зохион байгуулагчид
7-Р ХЭСЭГ : Шилийн богд жуулчны бааз, Үдшийн зоог: Мөөнөө & хорхог,
Замын турш нилээн шавартай, тэгээд бас манай андууд хэсэг хэсэг зогсож явснаас үүдэн очиж буудлах газар буюу Шилийн богд жуулчны бааз дээр жаахан бүрий болсон хойно ирцгээлээ. Цааш нь болсон явдлыг .../Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/
Thursday, July 22, 2010
6-Р ХЭСЭГ: Шаварт суусан нь..
Ингээд цааш Асгат сумаар дайран замдаа гарцгаав. Замдаа зөндөө л адал явдалтай, хөгжилтэй явцгаалаа /Дэлгэрэнгүй зургуудын энд дарж үзнэ үү/
5-Р ХЭСЭГ: Шилийн богд явах замд, Багшийн гэрт нь
Өглөө 09 цагт цуглацгааж аяллаа үргэлжлүүлцгээв, Шилийн богд руу явах замд багшийн хөдөө гэрт очиж хэсэг хугацаанд хөгжилдцгөөлөө/Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/
4-Р ХЭСЭГ: Ангийнхантайгаа хамт үдшийн зоогонд
Ингээд багштайгаа хамт зугаатай сайхан дурсамжуудаа ярилцан аймаг дахь ганцхан байдаг хятад ресторанд оройн хоол идэцгээлээ../Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/
Wednesday, July 21, 2010
3-Р ХЭСЭГ: Эргэн дурсах хичээл
Бид бүгд багшдаа ямар мэргэжил эзэмшээд, ямар ажил алба хийж байгаа танилцууллаа. Багштайгаа халуун яриа өрнүүлж, дурсгалын зураг татуулав /Дэлгэрэнгүй зургуудыг эндээс үзнэ үү/
Tuesday, July 20, 2010
Инээд хөөр,баяр цэнгэл дүүрэн арван жилийн андууд минь
Инээд хөөр, баяр цэнгэл дүүрэн арван жилийн андууд минь
Бидний зохион байгуулсан "Багшаа баярлуулъя" арга хэмжээ маань сэтгэл дүүрэн сайхан болж өнгөрлөө.
Биднийг бүхий л талаараа дэмжиж тусалж байсан ангийн олон андууддаа, төрөлх сургуулийнхаа хамт олонд, Дарьганга хүүхдийн зуслангийн хамт олонд мөн бидний хөтөч хийсэн төслийн ажилтан Д. Гантулгадаа, бидэнтэй холын замыг хамтдаа туулсан жолооч Пүүжээ хөөрхөн дүүдээ баярласан талархсанаа чин сэтгэлийнхээ угаас илэрхийлье.
Хэрвээ та багшгүй бол хэн ч биш, юу ч биш гэж эртний мэргэн үг бий. Аугаа их гүн ухаан буюу Буддын шашинд багшийг гурван эрдэнийн нэг хэмээдэг.
Чангаа багш минь олон сайхан шавьтай ч бидэнд илүү их хайртай гэж бодогдож байлаа. Яагаад гэвэл хүн отгон хүүхэддээ илүү хайртай байдаг шүү дээ.
Багшийн минь магнай тэнэгэр хэдэн өдөр бидэнтэй хөгжилдлөө. Багш минь танагтай сайхан байна лээ. Багшийгаа дагуулж хол яваад ядраах вий гэж санаа зовж байснаа нуух юун. Гэхдээ хүнд сэтгэл байвал бүх зүйл бүтдэг, бүгдийг ялан давдаг юм байна гэдгийг энэ зохион байгуулсан ажил харууллаа.
Багш минь баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлж нулимс унагаж байх нь биднийг хайрлаж, хүндэлж бас хүлээж байсан нь илт байсан.
Таван жилийн дараа уулзах багшийн минь ерөөл бат оршиг.
Ангийн анд Ч. Оргилмаа

2-Р ХЭСЭГ: Багшаа угтан авах
Ингээд бүгд үндсэн арга хэмжээндээ орцгоолоо. 17 цагт төгссөн сургууль дээрээ цуглахаар болж ангийн багшийг хэсэг нөхөд нь гэрээс нь авчирах болов. Бусад нь гоёлын хувцасандаа.... /Дэлгэрэнгүй зурагнууд/
1-Р ХЭСЭГ: Анхны хээрийн уулзалт
Баруун-Уртын баруун дэнж дээр, Үйл ажиллагаанд оролцогсдын анхны цугларалт. Ай мөн ч сүртэй уулзацгаасан шүү. Зарим нь бараг л уйлсан даа уйлсан. Олон жилийн дараа нутагтаа, тэгээд ангийнхантай уулзана гэдэг дэндүү сайхан юм билээ. /дэлгэрэнгүй зургууд/
За ингээд хөтөлбөрөө танилцуулж эхэлье.
Хөтөлбөрийн талаар мэдээлэл, зураг энэ тэр тавилгүй удаасанд хүлцэл өчье. Ангийн олон нөхөд маань зургаа хэзээ тавих гэж байна, хурдан байрлуулаачээ гэж нилээн яарууллаа. Ойролцоогоор 400 орчим зураг авсан байна. Ингээд хөтөлбөрийн үйл ажиллагааны зурагнуудаасаа эхэлж байрлуулж эхэлье. Үйл ажиллагааны зураг, тайлбар, мэдээг ХЭСЭГчилж байрлуулах болно.
Subscribe to:
Posts (Atom)