Инээд хөөр, баяр цэнгэл дүүрэн арван жилийн андууд минь
Бидний зохион байгуулсан "Багшаа баярлуулъя" арга хэмжээ маань сэтгэл дүүрэн сайхан болж өнгөрлөө.
Биднийг бүхий л талаараа дэмжиж тусалж байсан ангийн олон андууддаа, төрөлх сургуулийнхаа хамт олонд, Дарьганга хүүхдийн зуслангийн хамт олонд мөн бидний хөтөч хийсэн төслийн ажилтан Д. Гантулгадаа, бидэнтэй холын замыг хамтдаа туулсан жолооч Пүүжээ хөөрхөн дүүдээ баярласан талархсанаа чин сэтгэлийнхээ угаас илэрхийлье.
Хэрвээ та багшгүй бол хэн ч биш, юу ч биш гэж эртний мэргэн үг бий. Аугаа их гүн ухаан буюу Буддын шашинд багшийг гурван эрдэнийн нэг хэмээдэг.
Чангаа багш минь олон сайхан шавьтай ч бидэнд илүү их хайртай гэж бодогдож байлаа. Яагаад гэвэл хүн отгон хүүхэддээ илүү хайртай байдаг шүү дээ.
Багшийн минь магнай тэнэгэр хэдэн өдөр бидэнтэй хөгжилдлөө. Багш минь танагтай сайхан байна лээ. Багшийгаа дагуулж хол яваад ядраах вий гэж санаа зовж байснаа нуух юун. Гэхдээ хүнд сэтгэл байвал бүх зүйл бүтдэг, бүгдийг ялан давдаг юм байна гэдгийг энэ зохион байгуулсан ажил харууллаа.
Багш минь баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлж нулимс унагаж байх нь биднийг хайрлаж, хүндэлж бас хүлээж байсан нь илт байсан.
Таван жилийн дараа уулзах багшийн минь ерөөл бат оршиг.
Ангийн анд Ч. Оргилмаа
Tuesday, July 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Сайн байнуу? Ангийн хамт олондоо болон ийм сайхан зүйл зохион байгуулсан Оргилмаа, Боргил нартаа баярлалаа. Таван жилийн дараах уулзалтанд заавал очиноо
ReplyDelete