Monday, May 24, 2010

Бүгдэд нь хүрэх захиа 2

Сайн байцгаана уу? Ангийн охид хөвгүүдээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 1-р 10-н жилийг 1996 онд Чангарав багштай төгссөнөөс хойш 14 жилийн дараа ангийн бүх охид хөвгүүддээ “Бүгдэд нь хүрэх захиа” явуулсан билээ. /холбогдож чадаагүй заримд нь очоогүй байх, гэхдээ цөөхөн/
Энэхүү захиаг түгээснээс хойш өөр хоорондоо холбоотой байгаа хүмүүсээрээ дамжигдан манай ангийн ихэнхэд тус захиа хүрч, хэн хаана, ямар утас, ямар эмайл хаягтай зэргийн мэдээлэл цуглуулж чадацгаалаа. Ингээд бүгдэд нь 5-р сарын 14-ны 19 цагт цуглаж дээрх захианы агуулгыг ярилцах уулзалтанд:
o Бат-Эрдэнэ
o Боргил
o Сугаррагчаа
o Мөнгөнзагас
o Ууганбаяр
o Өнөржаргал
o Нарангарав
o Оюун-эрдэнэ. Д
o Рагчаадулам
o Оргилмаа нар цуглаж дараах зүйлүүдийг ярилцаж тохиролцлоо.

1. Багшийгаа энэ зун баярлуулах зүйтэй гэж үзэцгээв.
a. Энэ зун 07-р сарын 09-13 хооронд багшийгаа баярлуулах арга хэмжээ зохион байгуулах
b. Ангийн багш Чангарав, сонгоны багш Адилбиш, Буянтогтох нарыг нэгэн зэрэг нэг уулзалт арга хэмжээ зохион байгуулж байгаа дээрээ баяруулах нь зөв гэж үзэв.

2. Зохион байгуулах комиссыг
1. Оюунбилэг - Ангийн дарга, комиссын ахлагч
2. Оргилмаа - УБ гишүүн
3. Баттуяа - УБ гишүүн
4. Боргил - УБ гишүүн
5. Сугаррагчаа - УБ гишүүн
6. Оюун-эрдэнэ.Д – УБ гишүүн
7. Рагчаадулам - УБ гишүүн
8. Жамсран - СБ гишүүн
9. Энхтуул. А - СБ гишүүн
10. Гантулга - СБ гишүүн зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулав.

3. Багшаа баярлуулъя - Уулзалт аялал хэмээн нэрлэж дараахь хөтөлбөрийн дагуу зохион байгуулах
a. 07-р сарын 09
i. Өглөө 10 цагт УБ хотоос 2 микроавтобусаар хөдөлцгөөнө.
ii. Адилбиш багшийг очиж авна.
iii. УБ-аас хөдлөхийн өмнө аяллын нээлт хийж, дурсгалын зураг авахуулна.
iv. Их үдэд Хэрлэнгийн хөвөө дээр үдийн цайгаа ууна.
v. Үдэш Сүхбаатар аймгийн төвд очно. Ах дүү хамаатан садангийндаа хоног төөрүүлнэ. Байхгүй нэг нь жич ярилцана.
b. 07-р сарын 10
i. Өглөө 10 цагт төгссөн сургууль дээрээ, төгссөн ангидаа цуглацгаана.
ii. Чангаа багш, Адилаа багш, Буянтогтох багш нараараа дурсгалын хичээл заалгана
iii. Өөрийн сууж байсан ширээн дээрээ сууцгааж дурсгалын зургаа татуулцгаана.
iv. Их үдэд аймгийн төвд үдийн цайгаа ууцгаагаад Дарьганга руу хөдөлцгөөнө.
v. Үдэш Дарьгангад хүрэлцэн ирж “гэр бааз”-д байрлацгаана.
c. 07-р сарын 11
i. Дарьганга хүүхдийн зуслан - хүүхэд насаа эргэн дурсах аялал
ii. Алтан дарь овоо - Хүн чулуу - Оргихын булаг
iii. Усан доторх гар бөмбөг
iv. Элсэн дээрх хөл бөмбөг
v. Өдрийн турш хөгжилтэй хөтөлбөрүүд
vi. Үдэш мөн л “гэр бааздаа” байрлацгаана.
d. 07-р сарын 12
i. Өглөө Ганга нуур-Шилийн богд руу хөдөлнө.
ii. Үдэд Шилийн богдын ард хээрийн хоол идэцгээнэ.
iii. Их үдэд Шилийн богдоос хөдөлж замдаа Талын агуйг үзээд аймгийн төв рүү явна.
iv. Үдэш аймгийн төвийн зочид буудал байрлацгаана.
e. 07-р сарын 13
i. Өглөө багш нар болон аймгийн төвд ажиллаж амьдарч байгаа ангийнхантай үдэлтийн баяр хийж, дурсгалын зураг татуулаад УБ зүг хөдөлнө.
ii. Үдэш УБ хүрэлцэн ирнэ.

4. Багш нараа баярлуулах бэлэг, дурсгал болон уулзалт аяллын тооцоо дор дурьдснаар тооцохоор тохиролцов.
a. Багш нартаа амьдрал ахуйдаа хэрэгтэй зүйлдээ зориулаарай гээд бэлэн мөнгө өгөх
i. Чангарав багшид - 2.000.000 төгрөг
ii. Адилбиш багшид - 1.000.000 төгрөг
iii. Буянтогтох багшид - 1.000.000 төгрөг
b. Багш нартаа дурсгалын зүйлс, гарын бэлэг
i. Чангарав багшид - 200.000 төгрөг
ii. Адилбиш багшид - 200.000 төгрөг
iii. Буянтогтох багшид - 200.000 төгрөг
c. Уулзалт-аяллын зардал
i. Микроавтобус, шатахуун – 600.000 төгрөг
ii. Микроавтобус, 5хо, түрээс – 500.000 төгрөг
iii. Дарьганга дахь байрлах байр – 420.000 төгрөг
iv. Замын хүнс - 440.000 төгрөг
d. Бусад
i. Нэмэлт зардал, гэнэтийн – 100.000 төгрөг
e. Нийт тооцоо, зардал: 6.660.000 төгрөг

5. Багшаа баярлуулъя - Уулзалт аялал-д зориулан ангийнханд нээлттэй данс нээж ажиллуулах
a. Манай ангийн нийт 47 хүүхдүүдээс 10тай нь огт холбоо барьж чадахгүй байгаа тул 37 хүүхдээр тооцож хүн бүр 180.000 төгрөг цуглуулахаар болов.
b. Зөвхөн манай ангийнхан харж байх, зоос оруулах боломжтой Хаан банкны 5003564184 данс нээв.
c. Төлбөрийг шилжүүлэхдээ данс эзэмшигчийн нэр: Оргилмаа, Ууганбаяр гэж бичээрэй. Энэ 2-н нэр дээр дансыг нээсэн байгаа.
d. Энэ дансаа бид бүгдээрээ интэрнэтээр хэд хичнээн төгрөг цугларч байгааг шалгаж болно.
e. Энэ мөнгийг 6-р сарын 15-ны дотор хийнэ.

6. Бидний нэг ангийнхан бүгд идэвхтэй оролцох
a. http://sb199610b.blogspot.com ангийнхандаа зориулж блог нээн ажиллуулж байна. Манай ангийнхан тус блог руу орж дээрхи үйл ажиллагааны талаархи шаардлагатай мэдээ, мэдээллийг үзэж болно. Өөрсдөө бас мэдээ, мэдээлэл, санал, сэтгэгдэл нэмж, оруулж болно.
b. Мөн sb1996_10b@yahoo.com электрон шуудан нээсэн байгаа бөгөөд бүх хүүхдүүдэд тус хаягнаас захиа очино. Тодруулах зүйл байвал энэ майлээр дамжин асууж болно.
c. Бид төгсснөөсөө хойш багш нараа баярлуулж чадаагүй байгаа билээ. Бусад төгсөгчдөөс бид юугаар дутах билээ дээ. Иймд ангийн төгсөгч бүр ганц удаа сэтгэл гарган өндөр насалж байгаа багшийгаа баярлуулах мөчөөс хоцорохгүй байх гэдэгт найдаж байна.
d. Энэ уулзалт, аялал, цугларалтанд идэвхтэй оролцож бие биеэнтэйгээ холбоо тогтоосноор бидний нэгэн үеийнхэн ирээдүйд нэгэн хүчтэй үеийг бий болгох болно.
e. Сүхбаатбар аймагт байгаа хүүхдүүдээс Жамсран, Энхтуул.А, Гантулга нар урьдчилж багшийнд очиж багшийн бие ямар байгааг мэдэж зохион байгуулж буй хүмүүст мэдэгдэх хэрэгтэй байна. Хэрвээ багшийн маань бие чилээрхүү байвал Сүхбаатарт төлбөртэй эмнэлэгт хэвтүүлж тэнхрүүлэе. Тэгээд Дариганга авч явахгүй бол ядарч магадгүй байхаа.
f. 14нд цугласан хүүхдүүдээс нэг хүнээс гарч байгаа мөнгөн дүн нь их байна гэсэн санал ирсэн, мөн мөнгөө бага багаар цуглуулж багш нараа ээлж дараатай баярлуулъя гэсэн санал ирсэн боловч олонх дэмжсэнгүй.
g. Учир нь нэг уулзахдаа нэг мөсөн уулзаж асуудалыг шийдэхгүй бол цаг зав муутай хүмүүс олон уулзаж чадахгүй нь ойлгомжтой. Мөн энэ олон жил бие биенээсээ хол явсан, өөр өөр газар ажиллаж, амьдарч байгаа ангийн хүүхдүүдээ олж уулзаж санаа бодлыг сонсож, холбоо барихад нэлээд тэвчээр заасан ажил болж байгааг ангийнхан маань ойлгож зохион байгуулж буй хүүхдүүддээ аль болох тус дэм болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
h. 7 сарийн 09нд Улаанбаатараас Сүхбаатар аймаг руу гарна. Наадамын бүх нийтийн амралтаар төрсөн нутаг усаараа явж аймгийн болон Даригангийн наадамыг үзэх боломжтой. Өөрсдийн машинтай явбал их зардал гарах тул микроавтобус хөлслөхөөр шийдсэн.
i. Өөр ямар нэгэн санал байвал ангийнхандаа нээлттэй илэн далангүй хуваалцана уу.

No comments:

Post a Comment