"Багшаа баярлуулъя" хөтөлбөрт гар бие, сэтгэл зүрхээ гарган оролцсон нийт ангийн охид, хөвгүүддээ зохион байгуулагчдын зүгээс гүнээ талархаж байна. Анх бид 37 хүн оролцоно гэж тооцож байсан ч 22 хүн оролцлоо. Ингээд энэхүү арга хэмжээнд хандив өргөж оролцсон ангийнхан:
1. Оргилмаа
2. Боргил
3. Нарангарав
4. Сансартуяа
5. Оюун-эрдэнэ.Д
6. Оюун-эрдэнэ.О
7. Рагчаадулам
8. Баттуяа
9. Соронзонболд
10. Мөнхбаяр
11. Оюунбилэг
12. Тунгалаг.Ш
13. Жамсран
14. Мөнгөнзагас
15. Энхтуул.Г
16. Энхтуул.А
17. Гантулга
18. Ууганбаяр
19. Бат-эрдэнэ
20. Эрдэнэбаяр
21. Эрдэнэцэцэг.Г
22. Энхцэцэг
Зохион байгуулах комисс
Tuesday, July 27, 2010
Аймаг дээрхи аяллын хаалтын үдэш
За ингээд бид аймгийн төв дээр хамтдаа хоололцгоож, Шарга зочид буудалд буудалцгаалаа. Энд аяллын хаалтын үдэш болж аяллын туршид болсон хөгжилтэй явдлууд эргэн дурсаж хөгжилдөв. Мөн хамтдаа гар нийлэн цаашид юу хийх, яаж байнга холбоотой байх, бие биеэсээ хэрхэн дэмжиж явах зэрэг элдвийг ярилцав. За тэгээд сүүлийн аяллын өдөр, бараг унталгүй өглөө болгож, тэр дундаа буудлын өрөөнд бүгд усаар байлдаж тоглоцгоов. Тэр буудлыг усан далай болгох шиг болсон. Анги хамт олныхоо талаар бүгд л дэлгэрэнгүй ярилцгаалаа. Бүгдийнх хувцас тэр чигээрээ нойтон байгаа нь энэ. ... Салахад дэндүү хайран мөчүүд...
12-Р ХЭСЭГ: Багшийн нүдэнд нулимс цийлэгнэсэн Баяртай гэх мөч..
За ингээд "Багшаа баярлуулъя" хөтөлбөрт оролцсон андууд аймгийн төв дээр 13-ний орой ирж, Багштайгаа эргэн уулзахын ерөөл дэвшүүлэн, бүгд багшаараа үнсүүлэн, багштайгаа аяллын хаалтын ажиллагаа хийцгээлээ. Ангийн багш маань биднээс салах тэр мөчид нулимс туслуулсан нь бид бүгдийн сэтгэл ихэд хөдөлцгөөлөө. Өдгөө 14 жилийн дараа ингэж багштайгаа хамт богинохон боловч сэтгэлд дэндүү их зай эзэлсэн хэсэг хугацааг мартахын аргагүйгээр өнгөрүүлсэндээ бид бүгд туйлын баяртай байна. Бүгдээрээ дахин 5 жилийн дараа багштайгаа, анги хамт олонтойгоо уулзан золгохын ерөөл дэвшүүллээ. Элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.
Monday, July 26, 2010
11-Р ХЭСЭГ: Нуурын усанд сэрүүцэв...
Өдөр нуурын усанд орж сэрүүцэв, үдийн хоол, цайгаа нуурын эрэг дээр ууцгаалаа...Хөгжилтэй зургууд бий шүү. /Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/
10-Р ХЭСЭГ: Дарьганга сум, ангийн андындаа
07-р сарын 13-ны өглөө сумын төв рүү орцгоолоо. Ингээд сумын төв дээр сумын уугуул, ангийн охин Эрдэнэцэцэгийн гэрт зочлов.../Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/
Friday, July 23, 2010
9-Р ХЭСЭГ: Алтан овоо, Хүүхдийн зуслан...
Бид дарьганга хүүхдийн зуслан дээр өглөөний 11 цаг орчимд ирэв. Энд бид бүтэн нэг өдрийг хамтдаа өнгөрөөцгөөлөө.../Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/
8-Р ХЭСЭГ: Шилийн богд уулнаа..
Уулсын салхины төгсгөл- Нар тусах эхний оргил- Энергийн төлөвлөрөл болсон Шилийн богд уул. 10Б ангийнхан Шилийн богд уулнаас хамтдаа 07-р сарын 12-ны хамгийн эхний нарны тусгалыг харцгаалаа.../Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/
Хөтөлбөрт хандив өргөсөн андуудын цугларалт
Багшаа баярлуулъя хөтөлбөрт гар бие, сэтгэл зүрхээ гарган оролцсон, хандив өгсөн нийт ангийн андууддаа гүнээ талархал илэрхийлж байна. Өнөөдөр 2010 оны 07-р сарын 23-ны 19:00 цагт Их хаад ресторанд хандив өгсөн андууд бүгд цуглахыг урьж байна. Аяллын талаарх дурсамжуудаа ярилцан, бичлэгээ үзэцгээе.
Зохион байгуулагчид
Зохион байгуулагчид
7-Р ХЭСЭГ : Шилийн богд жуулчны бааз, Үдшийн зоог: Мөөнөө & хорхог,
Замын турш нилээн шавартай, тэгээд бас манай андууд хэсэг хэсэг зогсож явснаас үүдэн очиж буудлах газар буюу Шилийн богд жуулчны бааз дээр жаахан бүрий болсон хойно ирцгээлээ. Цааш нь болсон явдлыг .../Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/
Thursday, July 22, 2010
6-Р ХЭСЭГ: Шаварт суусан нь..
Ингээд цааш Асгат сумаар дайран замдаа гарцгаав. Замдаа зөндөө л адал явдалтай, хөгжилтэй явцгаалаа /Дэлгэрэнгүй зургуудын энд дарж үзнэ үү/
5-Р ХЭСЭГ: Шилийн богд явах замд, Багшийн гэрт нь
Өглөө 09 цагт цуглацгааж аяллаа үргэлжлүүлцгээв, Шилийн богд руу явах замд багшийн хөдөө гэрт очиж хэсэг хугацаанд хөгжилдцгөөлөө/Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/
4-Р ХЭСЭГ: Ангийнхантайгаа хамт үдшийн зоогонд
Ингээд багштайгаа хамт зугаатай сайхан дурсамжуудаа ярилцан аймаг дахь ганцхан байдаг хятад ресторанд оройн хоол идэцгээлээ../Дэлгэрэнгүй зургуудыг энд дарж үзнэ үү/
Wednesday, July 21, 2010
3-Р ХЭСЭГ: Эргэн дурсах хичээл
Бид бүгд багшдаа ямар мэргэжил эзэмшээд, ямар ажил алба хийж байгаа танилцууллаа. Багштайгаа халуун яриа өрнүүлж, дурсгалын зураг татуулав /Дэлгэрэнгүй зургуудыг эндээс үзнэ үү/
Tuesday, July 20, 2010
Инээд хөөр,баяр цэнгэл дүүрэн арван жилийн андууд минь
Инээд хөөр, баяр цэнгэл дүүрэн арван жилийн андууд минь
Бидний зохион байгуулсан "Багшаа баярлуулъя" арга хэмжээ маань сэтгэл дүүрэн сайхан болж өнгөрлөө.
Биднийг бүхий л талаараа дэмжиж тусалж байсан ангийн олон андууддаа, төрөлх сургуулийнхаа хамт олонд, Дарьганга хүүхдийн зуслангийн хамт олонд мөн бидний хөтөч хийсэн төслийн ажилтан Д. Гантулгадаа, бидэнтэй холын замыг хамтдаа туулсан жолооч Пүүжээ хөөрхөн дүүдээ баярласан талархсанаа чин сэтгэлийнхээ угаас илэрхийлье.
Хэрвээ та багшгүй бол хэн ч биш, юу ч биш гэж эртний мэргэн үг бий. Аугаа их гүн ухаан буюу Буддын шашинд багшийг гурван эрдэнийн нэг хэмээдэг.
Чангаа багш минь олон сайхан шавьтай ч бидэнд илүү их хайртай гэж бодогдож байлаа. Яагаад гэвэл хүн отгон хүүхэддээ илүү хайртай байдаг шүү дээ.
Багшийн минь магнай тэнэгэр хэдэн өдөр бидэнтэй хөгжилдлөө. Багш минь танагтай сайхан байна лээ. Багшийгаа дагуулж хол яваад ядраах вий гэж санаа зовж байснаа нуух юун. Гэхдээ хүнд сэтгэл байвал бүх зүйл бүтдэг, бүгдийг ялан давдаг юм байна гэдгийг энэ зохион байгуулсан ажил харууллаа.
Багш минь баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлж нулимс унагаж байх нь биднийг хайрлаж, хүндэлж бас хүлээж байсан нь илт байсан.
Таван жилийн дараа уулзах багшийн минь ерөөл бат оршиг.
Ангийн анд Ч. Оргилмаа

2-Р ХЭСЭГ: Багшаа угтан авах
Ингээд бүгд үндсэн арга хэмжээндээ орцгоолоо. 17 цагт төгссөн сургууль дээрээ цуглахаар болж ангийн багшийг хэсэг нөхөд нь гэрээс нь авчирах болов. Бусад нь гоёлын хувцасандаа.... /Дэлгэрэнгүй зурагнууд/
1-Р ХЭСЭГ: Анхны хээрийн уулзалт
Баруун-Уртын баруун дэнж дээр, Үйл ажиллагаанд оролцогсдын анхны цугларалт. Ай мөн ч сүртэй уулзацгаасан шүү. Зарим нь бараг л уйлсан даа уйлсан. Олон жилийн дараа нутагтаа, тэгээд ангийнхантай уулзана гэдэг дэндүү сайхан юм билээ. /дэлгэрэнгүй зургууд/
За ингээд хөтөлбөрөө танилцуулж эхэлье.
Хөтөлбөрийн талаар мэдээлэл, зураг энэ тэр тавилгүй удаасанд хүлцэл өчье. Ангийн олон нөхөд маань зургаа хэзээ тавих гэж байна, хурдан байрлуулаачээ гэж нилээн яарууллаа. Ойролцоогоор 400 орчим зураг авсан байна. Ингээд хөтөлбөрийн үйл ажиллагааны зурагнуудаасаа эхэлж байрлуулж эхэлье. Үйл ажиллагааны зураг, тайлбар, мэдээг ХЭСЭГчилж байрлуулах болно.
Friday, July 16, 2010
Хөтөлбөр өндөрлөлөө, Зорьсон хэрэг бүтлээ
За сайн байцгаана уу. Багшаа баярлуулъя зохион байгуулалттай сайн үйлсийн үйл ажиллагаа буюу нөгөө талаас аялал-хөтөлбөр маань амжилттэй хэрэгжиж дууслаа.
БАГШАА ЗӨВ ҮЕД НЬ ЗӨВ БАЯРЛУУЛЖЭЭ. Энэ арга хэмжээг дэмжсэн болон оролцсон АНГИЙН АНДУУДДАА ТУЙЛЫН ИХ БАЯРЛАЛАА.
Хөтөлбөрийн үйл ажиллагаанууд болон Аялал дэндүү ГОЁ боллоо.
Ингээд тун удахгүй үйл ажиллагааны талаар болон аяллын талаар дэлгэрэнгүй бөгөөд маш их мэдээлэл оруулнаа. Жаахан хүлээгээрэй андуудаа.

Friday, July 9, 2010
ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Багшийгаа баярлуулах үйл ажиллагаанд оролцохоор УБ-аас манай ангийнхан тогтсон ёсоор өнөөдөр 12 -13 цагийн хооронд Сүхбаатарын талбайгаас хөдлөх гэж байна.
Wednesday, July 7, 2010
Чангаа багш Сүхбаатар луу гарлаа : зураг 8
Аймаг дахь зохион байгуулагчддаа баярлалаа
Аймаг дээр ангийн анд Мөнхбаяр түрүүлж очсон байгаа. Аймгийн зохион байгуулагч хэдтэй хамтран хэд хэдэн ажлыг амжуулсан байна.
Хөтөлбөрт дурьдсан төгссөн сургууль, ангидаа арга хэмжээ зохион байгуулах хэсэг байсан.
Сургуулийнхантай яриад энэ ажлыг жин тан болгосон байна.
Мөн дарьгангад ажиллаж амьдарч байгаа Эрдэнэцэцэг, Я.Тунгалаг нартай холбоо барьж 10-ний өглөө тэр хоёр аймаг дээр арга хэмжээнд оролцохоор ирэх болсон байна.
..... үргэлжлэл бий.....

Чангарав багштай холбоо барив
Хөтөлбөр үйл ажиллагаа анх тогтсон графикийн дагуу явагдах нь баталгаатай болсон тул бид ангийн багш Чангаа багштайгаа 7-р сарын 04, 05-нд 2 удаа утсаар ярьж холбоо барилаа.
Тэгээд багшийн амар мэндийг мэдэж, энэ арга хэмжээнийнхээ талаар хэлж, тус хугацаанд яг хаана байж байх талаар зэрэг бас бусыг ярилцлаа.
Ангийн багш эхний удаа ярихад маш их баярлаж, мөн хоолой нь чичирхийлж байсан. Та бүгдийг ийм хийж байгаад баяртай байна, та нарыг ирж байхад би заавал очино, байлгүй яах вэ гэж байна лээ. Багш одоогоор дорнодод байгаа юм билээ.
Ингээд багш маань 07-07 буй өнөөдөр сүхбаатар аймаг руу хөдөлсөн байгаа.
Бүгдээрээ төрөлхи нутаг, төгссөн сурууль дээрээ тун удахгүй багштайгаа уулзацгаая. Түр баяртай

Блогоо идэвхжүүлэх тал дээр анхаарцгаая
Багшаа баярлуулах арга хэмжээг амжилттай зохион байгуулах үүднээс Зохион байгуулагчид бид нилээн идэвхи санаачлага гарган ажилласаар байгаа билээ.
Бид сүүлийн үед ойр ойрхон уулзацгаалаа. Үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг ангийн анд нөхдүүдээсээ хичээнгүйлэн хүсэмжилж хэд хэдэн удаа утасдаж, майлдэж байна.
Энд жич дурьдахад зарим нэг хүмүүс сүүлдээ утсаа ч авах байсан шүү. За тэр яахав.
Бас хэсэг хугацаанд блог дээр мэдээ, мэдээлэл тавьсангүй анги анд нөхдөөсөө хүлцэл өчье.
Одооноос тогтмол мэдээ тавьж байна, мөн үйл ажиллагааны талаарх болж буй процессийг байнга гаргаж байх болноо. Мөн та бүхэн бас энэ блог дээр тавихыг хүссэн мэдээ мэдээллээ sb1996_10@yahoo.com хаяг руу явуулж байгаарай. Түр баяртай

Хөтөлбөр эхлэхэд 2-хон хоног үлдлээ
Сайн байцгаана уу. Манай ангийнхан.
Төлөвлөсөн ёсоор арга хэмжээ эхлэхэд 2хон хоног үлдэж байна.
Одоо ингээд 07-р сарын 09-ны өдөр ангийнхан маань Сүхбаатар аймаг руу хөдөлцгөөх гэж байна.
Аймагт энэхүү үйл ажиллагаанд оролцох гээд Мөнхбаяр, Оюунбилэг нар оччихсон биднийг хүлээж байгаа
Мөн аймаг дээр ажиллаж амьдарч байгаа Жамсран, Гантулга, А.Энхтуул, Г.Энхтуул, Эрдэнэбаяр, Оюунтунгалаг нар биднийг хүлээж байгаа
Дорноговиос О.Оюун-эрдэнэ 09-ний өглөө вагоноос буугаад шууд бидэнтэй нэгдэнэ.
Дорнодоос Энхжинбат ирнэ.
Ингээд бүгдээрээ 9-нд уулзацгаая. Түр баяртай.

Tuesday, June 15, 2010
Уулзалтын зар 2
Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчдад хүргэх зар
Бүгдээрээ 06-р сарын 15-ны 13 цагт "Greatkhaan" дээр уулзацгаах болов.
Одоо явуулж буй арга хэмжээнүүд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцах болно. Цагаасаа бүү хоцроорой.
Хаяг: Мэргэжилтний 20-н ард байрладаг, "Greatkhaan"ресторан

Thursday, June 10, 2010
Бид багшаа баярлуулна
Манай ангийнхаан. Сайн байцгаана уу.
Манай 10Б ангийнхан "Багшаа баярлуулъя" хөтөлбөрт сэтгэл гарган оролцож өөр өөрсдийн хандивын хувь болох 180000 төгрөгөө өгсөөр байна. Та бусдаасаа хоцролгүй 06-р сарын 11-ний дотор хийнэ үү.
Комиссын гишүүд

Monday, May 24, 2010
Бүгдэд нь хүрэх захиа 2
Сайн байцгаана уу? Ангийн охид хөвгүүдээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 1-р 10-н жилийг 1996 онд Чангарав багштай төгссөнөөс хойш 14 жилийн дараа ангийн бүх охид хөвгүүддээ “Бүгдэд нь хүрэх захиа” явуулсан билээ. /холбогдож чадаагүй заримд нь очоогүй байх, гэхдээ цөөхөн/
Энэхүү захиаг түгээснээс хойш өөр хоорондоо холбоотой байгаа хүмүүсээрээ дамжигдан манай ангийн ихэнхэд тус захиа хүрч, хэн хаана, ямар утас, ямар эмайл хаягтай зэргийн мэдээлэл цуглуулж чадацгаалаа. Ингээд бүгдэд нь 5-р сарын 14-ны 19 цагт цуглаж дээрх захианы агуулгыг ярилцах уулзалтанд:
o Бат-Эрдэнэ
o Боргил
o Сугаррагчаа
o Мөнгөнзагас
o Ууганбаяр
o Өнөржаргал
o Нарангарав
o Оюун-эрдэнэ. Д
o Рагчаадулам
o Оргилмаа нар цуглаж дараах зүйлүүдийг ярилцаж тохиролцлоо.
1. Багшийгаа энэ зун баярлуулах зүйтэй гэж үзэцгээв.
a. Энэ зун 07-р сарын 09-13 хооронд багшийгаа баярлуулах арга хэмжээ зохион байгуулах
b. Ангийн багш Чангарав, сонгоны багш Адилбиш, Буянтогтох нарыг нэгэн зэрэг нэг уулзалт арга хэмжээ зохион байгуулж байгаа дээрээ баяруулах нь зөв гэж үзэв.
2. Зохион байгуулах комиссыг
1. Оюунбилэг - Ангийн дарга, комиссын ахлагч
2. Оргилмаа - УБ гишүүн
3. Баттуяа - УБ гишүүн
4. Боргил - УБ гишүүн
5. Сугаррагчаа - УБ гишүүн
6. Оюун-эрдэнэ.Д – УБ гишүүн
7. Рагчаадулам - УБ гишүүн
8. Жамсран - СБ гишүүн
9. Энхтуул. А - СБ гишүүн
10. Гантулга - СБ гишүүн зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулав.
3. Багшаа баярлуулъя - Уулзалт аялал хэмээн нэрлэж дараахь хөтөлбөрийн дагуу зохион байгуулах
a. 07-р сарын 09
i. Өглөө 10 цагт УБ хотоос 2 микроавтобусаар хөдөлцгөөнө.
ii. Адилбиш багшийг очиж авна.
iii. УБ-аас хөдлөхийн өмнө аяллын нээлт хийж, дурсгалын зураг авахуулна.
iv. Их үдэд Хэрлэнгийн хөвөө дээр үдийн цайгаа ууна.
v. Үдэш Сүхбаатар аймгийн төвд очно. Ах дүү хамаатан садангийндаа хоног төөрүүлнэ. Байхгүй нэг нь жич ярилцана.
b. 07-р сарын 10
i. Өглөө 10 цагт төгссөн сургууль дээрээ, төгссөн ангидаа цуглацгаана.
ii. Чангаа багш, Адилаа багш, Буянтогтох багш нараараа дурсгалын хичээл заалгана
iii. Өөрийн сууж байсан ширээн дээрээ сууцгааж дурсгалын зургаа татуулцгаана.
iv. Их үдэд аймгийн төвд үдийн цайгаа ууцгаагаад Дарьганга руу хөдөлцгөөнө.
v. Үдэш Дарьгангад хүрэлцэн ирж “гэр бааз”-д байрлацгаана.
c. 07-р сарын 11
i. Дарьганга хүүхдийн зуслан - хүүхэд насаа эргэн дурсах аялал
ii. Алтан дарь овоо - Хүн чулуу - Оргихын булаг
iii. Усан доторх гар бөмбөг
iv. Элсэн дээрх хөл бөмбөг
v. Өдрийн турш хөгжилтэй хөтөлбөрүүд
vi. Үдэш мөн л “гэр бааздаа” байрлацгаана.
d. 07-р сарын 12
i. Өглөө Ганга нуур-Шилийн богд руу хөдөлнө.
ii. Үдэд Шилийн богдын ард хээрийн хоол идэцгээнэ.
iii. Их үдэд Шилийн богдоос хөдөлж замдаа Талын агуйг үзээд аймгийн төв рүү явна.
iv. Үдэш аймгийн төвийн зочид буудал байрлацгаана.
e. 07-р сарын 13
i. Өглөө багш нар болон аймгийн төвд ажиллаж амьдарч байгаа ангийнхантай үдэлтийн баяр хийж, дурсгалын зураг татуулаад УБ зүг хөдөлнө.
ii. Үдэш УБ хүрэлцэн ирнэ.
4. Багш нараа баярлуулах бэлэг, дурсгал болон уулзалт аяллын тооцоо дор дурьдснаар тооцохоор тохиролцов.
a. Багш нартаа амьдрал ахуйдаа хэрэгтэй зүйлдээ зориулаарай гээд бэлэн мөнгө өгөх
i. Чангарав багшид - 2.000.000 төгрөг
ii. Адилбиш багшид - 1.000.000 төгрөг
iii. Буянтогтох багшид - 1.000.000 төгрөг
b. Багш нартаа дурсгалын зүйлс, гарын бэлэг
i. Чангарав багшид - 200.000 төгрөг
ii. Адилбиш багшид - 200.000 төгрөг
iii. Буянтогтох багшид - 200.000 төгрөг
c. Уулзалт-аяллын зардал
i. Микроавтобус, шатахуун – 600.000 төгрөг
ii. Микроавтобус, 5хо, түрээс – 500.000 төгрөг
iii. Дарьганга дахь байрлах байр – 420.000 төгрөг
iv. Замын хүнс - 440.000 төгрөг
d. Бусад
i. Нэмэлт зардал, гэнэтийн – 100.000 төгрөг
e. Нийт тооцоо, зардал: 6.660.000 төгрөг
5. Багшаа баярлуулъя - Уулзалт аялал-д зориулан ангийнханд нээлттэй данс нээж ажиллуулах
a. Манай ангийн нийт 47 хүүхдүүдээс 10тай нь огт холбоо барьж чадахгүй байгаа тул 37 хүүхдээр тооцож хүн бүр 180.000 төгрөг цуглуулахаар болов.
b. Зөвхөн манай ангийнхан харж байх, зоос оруулах боломжтой Хаан банкны 5003564184 данс нээв.
c. Төлбөрийг шилжүүлэхдээ данс эзэмшигчийн нэр: Оргилмаа, Ууганбаяр гэж бичээрэй. Энэ 2-н нэр дээр дансыг нээсэн байгаа.
d. Энэ дансаа бид бүгдээрээ интэрнэтээр хэд хичнээн төгрөг цугларч байгааг шалгаж болно.
e. Энэ мөнгийг 6-р сарын 15-ны дотор хийнэ.
6. Бидний нэг ангийнхан бүгд идэвхтэй оролцох
a. http://sb199610b.blogspot.com ангийнхандаа зориулж блог нээн ажиллуулж байна. Манай ангийнхан тус блог руу орж дээрхи үйл ажиллагааны талаархи шаардлагатай мэдээ, мэдээллийг үзэж болно. Өөрсдөө бас мэдээ, мэдээлэл, санал, сэтгэгдэл нэмж, оруулж болно.
b. Мөн sb1996_10b@yahoo.com электрон шуудан нээсэн байгаа бөгөөд бүх хүүхдүүдэд тус хаягнаас захиа очино. Тодруулах зүйл байвал энэ майлээр дамжин асууж болно.
c. Бид төгсснөөсөө хойш багш нараа баярлуулж чадаагүй байгаа билээ. Бусад төгсөгчдөөс бид юугаар дутах билээ дээ. Иймд ангийн төгсөгч бүр ганц удаа сэтгэл гарган өндөр насалж байгаа багшийгаа баярлуулах мөчөөс хоцорохгүй байх гэдэгт найдаж байна.
d. Энэ уулзалт, аялал, цугларалтанд идэвхтэй оролцож бие биеэнтэйгээ холбоо тогтоосноор бидний нэгэн үеийнхэн ирээдүйд нэгэн хүчтэй үеийг бий болгох болно.
e. Сүхбаатбар аймагт байгаа хүүхдүүдээс Жамсран, Энхтуул.А, Гантулга нар урьдчилж багшийнд очиж багшийн бие ямар байгааг мэдэж зохион байгуулж буй хүмүүст мэдэгдэх хэрэгтэй байна. Хэрвээ багшийн маань бие чилээрхүү байвал Сүхбаатарт төлбөртэй эмнэлэгт хэвтүүлж тэнхрүүлэе. Тэгээд Дариганга авч явахгүй бол ядарч магадгүй байхаа.
f. 14нд цугласан хүүхдүүдээс нэг хүнээс гарч байгаа мөнгөн дүн нь их байна гэсэн санал ирсэн, мөн мөнгөө бага багаар цуглуулж багш нараа ээлж дараатай баярлуулъя гэсэн санал ирсэн боловч олонх дэмжсэнгүй.
g. Учир нь нэг уулзахдаа нэг мөсөн уулзаж асуудалыг шийдэхгүй бол цаг зав муутай хүмүүс олон уулзаж чадахгүй нь ойлгомжтой. Мөн энэ олон жил бие биенээсээ хол явсан, өөр өөр газар ажиллаж, амьдарч байгаа ангийн хүүхдүүдээ олж уулзаж санаа бодлыг сонсож, холбоо барихад нэлээд тэвчээр заасан ажил болж байгааг ангийнхан маань ойлгож зохион байгуулж буй хүүхдүүддээ аль болох тус дэм болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
h. 7 сарийн 09нд Улаанбаатараас Сүхбаатар аймаг руу гарна. Наадамын бүх нийтийн амралтаар төрсөн нутаг усаараа явж аймгийн болон Даригангийн наадамыг үзэх боломжтой. Өөрсдийн машинтай явбал их зардал гарах тул микроавтобус хөлслөхөөр шийдсэн.
i. Өөр ямар нэгэн санал байвал ангийнхандаа нээлттэй илэн далангүй хуваалцана уу.

Зураг 4. 10-р ангийн төгсөлтийн баяр
Зураг 3. Математик, физикийн сонгон
Wednesday, May 19, 2010
Уулзалт 1, 2010-05-14
05-р сарын 14-нд уулзах зар тараасны дагуу Мөнгөнзавъяагийн ард байрлах Их хаад гэдэг ресторанд уулзацгаалаа. Зарыг цуглуулсан утас, хаягийн дагуу Рагчаа бүгдэд нь тараасан байгаа. Ингээд эхний зохион байгуулалтын уулзалт эхэллээ.
Уулзалтанд: Оргилмаа, Бат-Эрдэнэ, Боргил, Сугаррагчаа, Мөнгөнзагас, Ууганбаяр, Өнөржаргал, Нарангарав, Оюун-эрдэнэ. Д, Рагчаадулам нар ирцгээлээ.
Энэ уулзалтаар багшийгаа баярлуулах арга хэмжээг яаж зохион байгуулах талаар ярилцлаа. Энэ зун 07 сард багшийгаа баярлуулах, зохион байгуулах комисс гаргах, данс нээх, уриалга гаргах, яаж баярлуулах, хийх зэргийг ярьж тохирцгоолоо..... дэлгэрэнгүйг та бүхэнд захиа 2-өөр очино

Зураг 2. Аймгийн төв талбай
Tuesday, May 18, 2010
Monday, April 26, 2010
Бүгдэд нь хүрэх захиа 1
Сайн байцгаана уу? 10-ын Б ангийнхан минь
Бид нэг ангидаа багталцахгүй олууллаа бужигналдаад, сэтгэл зүрхээ хүүхдэд зориулсан, эрдэмтэй мэргэн багш нараар хичээл заалгаж 10Б ангийг төгссөн нь саяхан юм шиг боловч хэдийнээ 14 жил өнгөрчээ.
Эдүүгээ ангийнхан маань айл гэрийн тулгуур, халамжит хань, үр хүүхдүүддээ ээж аав нь, улс эх орон, аймаг сумынхаа хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож яваа гэдэгт итгэж байна.
10Б анги хичээл сурлага, урлаг спорт, амжилт бүтээлээрээ тухайн үеийнхээ хүүхдүүд дундаа гайхуулдаг байсан нь одоо бидний аз жаргалтай амжилттай яваагийн маань тулгуур байсан гэж би ойлгодог.
Бидний нас гуч гарчээ. Багшийн минь нас сүүдэр хэд хүрсэн бол? Багш нар минь ямархуу байгаа бол? Чангаа багш маань нас сүүдэр нилээн өндөр болсон. Аймгийн төвийн урд хөдөө байдаг гэсэн.
Би энэ захиаг ангийнхандаа илгээж байгаа гол учир нь бүгдээрээ санаа бодлоо хуваалцаж багш нараа баярлуулж буян хийх хүсэлтэй байна.
Сэтгэл гэгэлзүүлсэн хаврын салхи
Сэрүү татуулан ой ухааныг сэргээсэн
Ийм л гэгэлгэн өдрүүдэд гэнэн бага насаа
Эрхгүй санагалзаж ангиараа нэг уулзацгаая
Алтан номын үсэг заалгаж
Ариун эрдэмд тэмүүлж явсан минь
14 жилийн дараа
Гэрэлт өнөөдөрт биднийг хүргэж байна
Эргээд харахад марташгүй гэгээн өдрүүдээ
Энэ дэлхийн хаанаас ч дурсан суугаа биз ээ
Хайрт сургууль минь бидний гэр
Хайрт багш нар минь бидний ээж аав
Хайрт найз нар минь бидний гэгээн дурсамж
Хайртай бүхэн минь хамтдаа . оны ..нд .. газар.. цуглацгаая.

Subscribe to:
Posts (Atom)